Нар дагуулсан Монгол наадам эхэлж байна. Энэ жилийн Үндэсний баяр наадамд дархан аварга Г.Өсөхбаяр тэргүүтэй хүчит 512 бөх зодоглож байна. Ардын хувьсгалын 98 жилийн ойн хүчит бөхийн барилдааны нэгийн даваа 13.00 цагаас эхэлнэ.
Барилдах бахчүүдийн бүртгэл өчигдөр дууссан байна. Бүртгэлээс харвал Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны бүртгэл өчигдөр/2019.07.10/ Бөхийн өргөөнд болж, нийт 512 бөх бүртгэлд хамрагдсан байна. Улсын наадамд Улсын дархан аварга нэг, аварга тав, арслан найм, гарьд зургаа, заан ес, харцага 16, начин 40 бүртгүүлээд байна.
Дархан аварга Г.Өсөхбаяр, аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, О.Балжинням нар энэ жилийн наадамд барилдана.
Улсын арслан Х.Мөнхбаатар, Ц.Содномдорж, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Азжаргал, Д.Ганхуяг, Р.Пүрэвдагва, Э.Оюунболд, П.Бүрэнтөгс нарын найман арслан зүлэг ногоон дэвжээнээ хүчийг үзүүлж мэхийг уралдуулах юм байна.
Улсын гарьд И.Доржсамбуу, М.Баяржавхлан, Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан нарын зургаан гарьд барилдахаар бүртгүүлсэн байна.
Улсын заан цолтнуудаас Н.Жаргалбаяр, Б.Сайнбаяр, Ц.Мягмарсүрэн, М.Өсөхбаяр, Д.Баасандорж, Б.Соронзонболд, Б.Батмөнх, Н.Түвшинбаяр, Т.Санчир нар барилдана.
Улсын харцага цолтнуудаас Ш.Мөнгөнбаатар, Т.Өсөх-Ирээдүй, Н.Золбоо, О.Хангай, Т.Баасанхүү, Ш.Уламбаяр, М.Бадарч, П.Ганхуяг, Ө.Даваабаатар, А.Бямбажав, Б.Одгэрэл, Т.Бэгзсүрэн, Б.Бат-Өлзий, Н.Батзаяа, Л.Пүрэвжав, Д.Бат-Эрдэнэ нарын 16 харцага барилдах юм байна. .
Бөхийн барилдаанд Улсын начин 40, аймгийн арслан 11, аймгийн заан 25, аймгийн харцага 37, аймаг, цэргийн начин 80, залуу бөх 152, цэрэг 10 барилдахаар болсон байна.