2019-07-11 12:201min00

Төв Цэнгэлдэхийн хамгийн их хүн төвлөрдөг газрууд болон хаалгууд дээр нийт 68 камер байршуулжээ

68

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Цагдаагийн байгууллагын 28 ангийн 1400 орчим албан хаагч, Төв Цэнгэлдэх хүрээлэнд 40 орчим оюутан цагдаа үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Төв Цэнгэлдэхийн хамгийн их хүн төвлөрдөг газрууд болон хаалгууд дээр нийт 68 камер байршуулжээ. Зарим камерууд 360 градус эргэн бичлэг хийж, тухайн орчин тойрноо хянаж байгаа юм аж.

Мөн цагдаагийн байгууллага нүүр царай, биеийн хэлбэр, хүйсээр таньдаг 12 камерыг иргэд ихээр орж ирдэг урсгалууд дээр байршуулан хяналт тавьж байгаа гэнэ.

Цагдаагийн байгууллагад бүртгэлтэй гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байсан этгээдүүдийн мэдээллийг тухайн камертай холбосон бөгөөд гэмт этгээд дүрс бичлэгт орох тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдээлэл ирэх аж.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй