2019-07-11 11:541min00

Өнөөдөр Сүхбаатарын талбай дээр “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн болно

SBT

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүд долоодугаар сарын 11, 12-нд 21:00 цагт Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн Сүхбаатарын талбайд болно.

Жил бүрийн  улсын баяр наадмын 11-ний орой нийслэлчүүдийг цуглуулдаг арга хэмжээ бол “Улаанбаатарын үдэш” цэнгүүн билээ.

Цэнгүүнд Монголын урлаг соёлынхон ая дуугаа өргөх юм. Эх орноо хамтдаа дуулъя цэнгүүн Сүхбаатарын талбайд өнөө орой 21:00-23:00 цагийн хороонд болох бөгөөд төгсгөлд нь ёслолын буудлага буудуулна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй