Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагналаа. Хүндэт өргөмжлөлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулав.
Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 9-ний өдрийн 291 дүгээр тогтоолоор:
– “Хү” хамтлаг
– “Миний клуб”-ийн хамт олон
– Нийслэлийн онцгой байдлын газрын аврах 105 дугаар ангийн аврагч, усчин, ахлах ахлагч н.Түвшинбаатар
– ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын ахлах референт Д.Болор-Эрдэнэ нарт Хүндэт өргөмжлөл хүртээлээ.