Истамбулын Прокурорын газраас 176 цэргийн албан хаагчийг тус улс дахь террористуудын ФЕТО(ФЕТО буюу Фетулла террорист байгууллага нь дэлхийн террорист бүлэглэлүүдийн хамгийн боловсронгуй, өргөн цар хүрээг хамарсан бүлэглэл) байгууллагатай холбоотой хэргээр баривчлах шийдвэр гаргасан байна.
Сэжигтнүүдийн дунд цэргийн өндөр дээд түвшний албан хаагчид, түүний дотор нэг хурандаа, хоёр дэслэгч, таван хошууч, долоон ахлагч, 100 ахлах дэслэгч, 18 дэслэгч байгаа аж. Өнөөдрийн байдлаар Туркэд дээрх сэжигтнүүдийг баривчлах ажиллагаа үргэлжилж буй юм байна.
Туркэд өнгөрсөн 2016 оны долдугаар сарын 15-ны өдөр тус улсын зэвсэгт хүчний албан хаагчид, офицерууд төрийн эргэлт хийхийг оролдсон. Үүний улмаас 250 хүн амиа алдаж, 2000 гаруй хүн шархадсан юм. Анкара төрийн эргэлт хийхийг оролдсон хэрэгт ФЕТО бүлэглэлийг буруутгажээ. ФЕТО байгууллагатай холбоотой хэргээр Туркэд олон мянган хүн шийтгэл амссан билээ.
Эх сурвалж: ANADOLU