Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдээр буюу 2019 оны долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд бүх нийтээр амрана. Тиймээс хилийн чанадад түр болон удаан хугацаагаар зорчих иргэд консулын яаралтай туслалцаа авах шаардлагатай тохиолдолд Гадаад харилцааны яамны facebook хуудас болон Консулын албаны twitter @ConsulsMn хаягт зурвас илгээн хандахыг зөвлөж байна.
Хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын холбоо барих мэдээлэл болон консулын бусад мэдээллийг www.consul.mn цахим хуудсаас авах боломжтой аж.
Эх сурвалж: ГХЯ, Консулын газар