Сайн эр хоёр төрд зүтгэдэггүй  Сайн эм хоёр эрд очдоггүй

1913 дугаар оны 11 дүгээр сарын дундуур Богд хааны Таван замын цэргийн удирдагч Манлай Баатар Дамдинсүрэнд илгээсэн зарлиг болоод түүний илгээсэн хариу.

Элч өгүүлрүүн: Наран гэрэлт түмэн наст Богд эзний зарлиг тосоо !
Улсын мандаж мөхөх нь тэнгэрийн цагийг дагна. Хэрэв энэхэн чөлөөг алдаваас гэмшивч юуны тус !
Монгол газартаа хүрэвээс барав. Бусдын газар нутагт халдаж эс болмой !

Дамдинсүрэн :Олноо өргөгдсөн Монгол улсын “Таван зам”-ын их цэргийн хошууч, ангийн жанжин Дамдинсүрэнгээс Наран гэрэлт, түмэн наст Богд эзэнд айлтгах нь, гэгээнээр тольдох ажаамуй.
Бид хүрсэн газар бүртээ ИРГЭН улсын цэргийг ялав, ИРГЭН улс аргагүй хэлэлцээр хийхэд хүрлээ. Тэдний Төлөөлөгч хэлэлцээр хийе гэж ирээд “Иргэн улсыг дагавал их чунтан өөрийн биеээр ирж Ван зэргийг олгож, ёсыг гүйцэтгэн угтах болно гэлээ.
Би тэдэнд:

Сайн эр хоёр төрд зүтгэдэггүй
Сайн эм хоёр эрд очдоггүй гээд

Миний бие алдарт МОНГОЛ улсын Ван бөлгөө, би юунд бусдын хэргэм зэрэгт горьдож хүний нэрэнд шунана! гэсэнд тэд аргагүй амаа таглуулан буцав.
Цагаан хэрэм хүртэл ар өвөр барга Монголыг нэгтгэн мандуулах нь бидний өвөг дээдсийн дөрвөн жарны мөрөөдөл билээ.
Хэрэв энэ үйлсийг гүйцэтгэвэл Чингис хааныхаа өмнө нүүр бардам өвдөг сөгдмүй!
Үүний тулд зуурдаар үхэвч харамсах зүйлгүй
Энэ захидлыг Их цагаан хэрмийн дэргэдээс өчив!

Богд эзэн та болгоон соёрхон уу! хэмээжээ.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн