Худалдаа, үйлчилгээний төвүүдэд хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар Чингэлтэй дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс мэдээллээ. Хяналт шалгалтад нийт 15 аж ахуйн нэгж хамрагдсан байна.
Хяналт шалгалтын явцад мэргэжлийн худалдагчийн үнэмлэхгүй, хяналт шалгалтад холбогдолтой бичиг баримтыг гаргаж өгөөгүй зэрэг зөрчлийг илрүүлж, 2 аж ахуйн нэгжийн 2 иргэнд Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийг удирдлага болгон шийтгэл оногдуулж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж ажиллажээ.