МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /НАМЗХ/-ны VI Их хурал “Эвийн хүчээ нэгтгэе” уриан дор болж, холбооны ерөнхийлөгч болон холбогдох удирдах албан тушаалтнуудыг сонгосон билээ.
Энэ үеэр МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Н.Учралыг НАМЗХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшүүлж, 100 хувийн саналаар сонгогдсон юм. Харин НАМЗХ-ы Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдэж байсан Б.Баттүшиг Холбооны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Ерөнхий Сайд асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг нь “Алтай Холдинг”, “Скайтел” группын ТУЗ-ийн даргаар ажилладаг нэгэн юм.
Тэрээр мөн “МАК” группийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүний нөхөр билээ.