Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа өчигдөр болж өнгөрөв. Энэ жилийн харваанд Ховд аймаг, Мөнххайрхан сумын харъяат, аймгийн ЗДТГ, “Гигант” хүнсний сүлжээ дэлгүүр, “Гүрт богд” ХХК-ийн харваач улсын мэргэн, спортын мастер Ц.Батзориг түрүүллээ.
Ц.Батзориг мэргэн нь Урианхай сурын харваанд хоёр дахь удаагаа түрүүлж хошой мэргэн болж буй бөгөөд 30 сумнаас 30 оносон рекордыг эзэмшдэг билээ. Харин хоёрдугаар байранд Баян-Өлгий аймгийн Буянт сумын харъяат спортын мастер, аймгийн мэргэн Т.Одгэрэл удаалж, түүний араас Дорнод аймгийн Сэргэлэн сумын харъяат шинээр спортын мастер цолны болзол хангасан З.Золбаяр байр эзлэв.
Дөрөвдүгээр байранд Завхан аймгийн Тэс сумын харъяат улсын мэргэн Б.Хатансайхан орсон бол тавдугаар байранд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харъяат спортын мастер Б.Батбаатар цэц булаалдлаа.