БНСУ-ын хил дээр олон улсын иргэд өндөр торгууль төлөх болсныг мэдэгдсээр байгаа. БНСУ Африкийн гахайн мялзан өвчин (ASF) гарсантай холбогдуулан иргэдийн хилээр оруулах малын гаралтай бүтээгдэхүүний хоригийг өнгөрсөн 6 дугаар сараас эхлэн чангатгаж торгуулийн хэмжээг 10 хүртэл сая вон болгосны үр дүнд тус улсын хилээр хууль бусаар гар тээш, ачаанд орж ирдэг малын гаралтай бүтээгдэхүүн 23.3 хувиар буурлаа хэмээн мэдэгдлээ.
Өнгөрсөн 1-5 дугаар сарын хооронд гадаадаас аялал, жуулчлалаар зорчигчдын дундаас тус улсын хилээр малын гаралтай бүтээгдэхүүн оруулж ирэхийг завдсан 8738 удаа/11 969кг/-гийн хэргийг илрүүлж байсан бол зөвхөн 6 дугаар сард 6707 удаа /6155кг/ -гийн хэргийг илрүүлжээ.
Өнгрөсөн сард хориг арга хэмжээг мэдсэн ч үл тоомсорлон малын гаралтай бүтээгдэхүүн оруулж ирэхийг завдсан 13 удаагийн үйлдэлд Узбекистан, БНХАУ-ын тус бүр гурав, Филиппин, Тайланд, Монгол улсын тус бүр нэг нэг иргэн холбогдоод байна.
Анхааруулж хэлэхэд тус улсын хилээр 0.4 кг буюу 400 грамм хүртэл мах, махан бүтээгдэхүүн илэрсэн тохиолдолд 5 сая воноос эхлэн торгох ба хилийн зурвасаар оруулалгүй буцаах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдлээ.