Эмч, багш нарт хамгийн өндөр цалин олгодог Бутан

Бутан бол Энэтхэг, Хятадын дунд орших, газар нутгийн хэмжээгээрээ Швейцарьтай ойролцоо, 700 орчим мянган хүн амтай Хималайн нэгэн улс юм.
Дэлхийн хамгийн нууцлаг, хаалттай улсын нэгд ордог энэ улсад иргэд нь тамхи татдаггүй, амьтан хөнөөдөггүй, зөвхөн органик хүнс л хэрэглэдгээрээ онцлогтой. Тус улсад хилийн чанадаас химийн ямар нэгэн бордоо оруулж ирэхийг хориглодог юм байна.
Иргэд нь хаанаа бурханчлан шүтдэг бөгөөд хаан нь ч ард иргэддээ хайртай болохоор өөрийнхөө засаглалыг хязгаарлаж, таван жилийн өмнө хоёр танхимт парламент бий болгожээ. Ийнхүү Бутан дэлхийн хамгийн залуу ардчилсан улс болсон юм.
Бутанд эмнэлгийн үйлчилгээ, боловсрол үнэ төлбөргүй. Тэглээ гээд төрөөс багш, эмнэлгийн ажилтнуудыг ялгавар үздэггүй. Бутанд эмч, багш мэргэжлийг хамгийн ихээр хүндэтгэдэг ч саяхнаас тэдэнд хангалттай цалин өгдөг болжээ.
Бутанд 8679 багш, эмнэлгийн 4000 орчим ажилтан цалингаа нэмүүлэх гэж байна. 0-10 жилийн туршлагатай багш нарын цалин 35%, 10-20 жилийн туршлагатай багш нарын цалин 45%, 20 болон түүнээс дээш жилийн туршлагатай багш нарын цалин 55%-иар нэмэгдэнэ. Үүнээс гадна мэргэжилтнүүдийн цалин 10%, илүү туршлагатай багшийнх 10%, дээд ангиллын багшийн 20%-иас өснө.
Эмч нарын цалинг дунджаар 50% нэмэгдүүлж, 10 хүртэл жилийн туршлагатай сувилагч, эмнэлгийн ажилтнуудад 35%-ийн нэмэгдэл олгохоор болжээ. Харин 10-20 жилийн туршлагатай бол цалин 45%, 20-иос дээш жилийн туршлагатай бол 55%-иар өснө.
Ийнхүү Бутанд эмч, багш, эмнэлгийн ажилтнууд хамгийн өндөр цалинтай төрийн албан хаагчид болж байна.
https://lifter.com.ua/samye-bogatye-lyudi-v-butane-vrachi-i-uchitelya.-vot-pochemu-10950