Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн зургадугаар сард Мьянмарын эвлэрэл, Рахэйн мужийн асуудлаарх Олон улсын зорилтот арга хэмжээнд оролцон, тус улсад ажиллажээ. Мөн Мьянмарын удирдагч, Төрийн зөвлөх хатагтай Ан Сан Сү Читэй уулзсан байна.

Дараа нь Данийн нийслэл Копенгаген хотод Уур амьсгалын асуудлаарх салбар хуралд оролцжээ. Мөн өнгөрөгч өдрүүдэд Цаазын ялын эсрэг олон улсын комиссын гишүүний хувиар Швейцарын Женев хот дахь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын Нэмэлт II Протоколын 30 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан хуралд оролцож, EBI хүрээлэнгээс санаачилж хийсэн Цаазын ялын өнгөрсөн 30 жилийн нөхцөл байдлын талаарх Дэлхийн газрын зураг болон НҮБ-ын Нэмэлт II Протоколд улсуудын нэгдэн орсон байдлаар газрын зургийг танилцуулжээ.Энэ тухай мэдээллээ тэрээр өөрийн цахим хаягтаа өчигдөр оруулсан байна.

By updown.mn

Мэдээний админ

One thought on “Ц.Элбэгдорж Мьянмарын удирдагч Ан Сан Сү Чи-тэй уулзжээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн