Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлийн санаачлагаар Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Да.Ганболд, УИХ-ын гишүүн асан С.Оюун, нийтлэлч Б.Батбаяр /Баабар/ нар нэгдэж “Боловсрол төвтэй Улс Төр” нэртэй ТББ байгуулжээ. Тэд иргэд олон нийтэд боловсрол олгох, ялангуяа улс төрийн боловсрол олгох нь чухал байгааг онцлон, олон нийтийн анхаарлыг энэ чиглэлд хандуулах үүднээс тус ТББ-ыг байгуулжээ. Ингэснээр төрийн эрх барих хүнээ зөв хүн сонгоно хэмээн үзэж байгаа аж.
Тус ТББ-аас өчигдөр (2019.07.03) нээлттэй уулзалт илтгэлийг зохион байгуулж, Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Олон түмэн яагаад эдийн засгийн буруу бодлого явуулдаг вэ?” нэртэй илтгэлээ тависан юм.
Ардчиллын анхдагчид болох дээрх эрхмүүд өөрсдийн туулсан зам, хуримтлуулсан туршлагаа ээлж дараалан шинэ үеийнхэнтэйгээ хуваалцах юм байна. Энэхүү ТББ-ын үйл ажиллагаа цаашдаа нам болж өргөжихийг ч үгүйсгэх аргагүй гэсэн хардлага хэдийнэ гарч эхэлжээ.
4 comments
Ene heden uvuu nar bolimoor yum. Uls orniig uchnuun jil ted l avch yarij yavaa biz dee, ITGEL unemshil ogt turuhgui baina shuu. Ta nariin bolovsrol Uls orniig maani yamar bolgov? Ter Bat uul, M.Enkhsaihan nariig harahaar oi gutaj, ineed hurch baina. MANAN taiga niileed dald or! Ardchilaliin id uyed ta nar l iim baidald hurgee biz dee. Odoo aldaagaa dunguj garsan populistuud ruu chiheed, hereg algaa. Odoo bugdeeree zugeer l zailaad ug! Bolovsroltoi shine uye aisaui baigaa, ta nar chudur bolood baina.
Тийм шүү?ЭД Нарын яаж эх орноосоо урвах ,хулгай хийх,хуйвалдаан зб,популизм хийх, бусдад хэрхэн таалагдтал худал түүх зохиох,авилгадаж офшордох зэргээ хойч үеийнхэндээ өвлүүлэж зааж сургах нь л дээ.Дуугүй л зайлаад өгцгөа
Улс төрийн үхдэлүүд, улсаа цөлөмсөн хувалзнуудын ашиг сонирхолын эцсийн нэгдэл
ЭНЭ ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ҮЙЛДСЭН ГЭМТ ХЭРГҮҮДЭЭ ХАМТРАН ХААЦАЙЛАХ АРГА СОНГОЖЭЭ. ЭНЭ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫН АРЫН ӨМГӨӨЛӨГЧИД НЬ АНУС+АНГЛИ ГЭДГИЙГ БҮҮ МАРТ!!! ТЭД ЗӨВЛӨСӨН БИЗ ЭЭ