Нийгэм

Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орно

Малчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр төв, зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 07 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар хойноосоо, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Алтайн өвөр говиор 31-36 градус, говийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. 22-24 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус дулаан, харьцангуй чийг 59 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close