Улс төр

Улс төрчдийн дундах рейтингээрээ Ерөнхий сайд тэргүүлжээ

MMCG судалгааны байгууллагаас олон нийтийн дунд хийсэн ээлжит судалгааны дүнгээ танилцуулжээ. Уг судалгааны дүнгээс харахад Ерөнхий сайд У.Хүрэлсүх рейтингээрээ Монголын улстөрчдийг тэргүүлж байна. Үйл ажиллагаа нь таалагддаг 15 улстөрчөөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ж.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ, С.Жавхлан, Х.Баттулга, Л.Болд, Ц.Нямдорж,  Г.Занданшатар, Б.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Учрал, Ж.Энхбаяр, Д.Тогтохсүрэн, Д.Лүндээжанцан, Ч.Хүрэлбаатар нарыг нэрлэжээ.

image1-179x308 Улс төрчдийн дундах рейтингээрээ Ерөнхий сайд тэргүүлжээ

Хэрэв маргааш сонгууль явуулбал аль намыг дэмжих вэ гэсэн асуултад судалганад оролцогчдын 22 хувь нь МАН, 21 хувь нь АН-д өгнө гэжээ. Харин 20 хувь нь аль ч намыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн байна. Төрийн гурван өндөрлөгт итгэх итгэл индексээр Ерөнхий сайд мөн л судалгаанд оролцогчдоос “онц” дүн авчээ.  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийнх 5.9, Ерөнхийлөгч Х.Баттулга 5.4, УИХ-ын дарга Г.Занданшатар 4.3 хувьтай байна.

image2-179x308 Улс төрчдийн дундах рейтингээрээ Ерөнхий сайд тэргүүлжээ

Судалгааны байгууллагуудын хийж буй судалгааны дүнгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх топ улстөрчдийг байнга тэргүүлж байгаа нь түүний намд болон улстөрд эхлүүлсэн их цэвэрлэгээтэй холбоотой гэж иргэд үзжээ. Түүнчлэн түүний рейтинг тогтмол 40-45 хувьтай байгаа билээ. Харин топ улстөрчдөд багтаж явсан МАХН-ын дарга Н.Энхбаяр “ор сураггүй” болсон бол С.Ганбаатар ч энэ удаад нэр бичигдээгүй байна. Мөн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өмнө нь топ 10 улстөрчдөд багтаж байсан бол энэ удаад багтаагүй аж. Харин Ж.Энхбаярын унаж явсан рейтинг сүүлийн үед өссөн бололтой топ 15 улстөрчдийн 12-т бичигджээ.

image4-177x308 Улс төрчдийн дундах рейтингээрээ Ерөнхий сайд тэргүүлжээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

2 Сэтгэгдэлтэй

  1. кккк жаал захиалгатай судалгаа байгаа даа гэж найдая. бусдаар үнэхээр ийм хүмүүс сонгогчдод таалагдаад байгаа бол монголчууд зүгээр л мал юм байна.

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close