Баянгол дүүргийн XI хороо, III, IV хорооллын Бичилд байрлах “Сод” төвийн зочид буудалд өнгөрсөн зургаадугаар сарын 16-ны шөнө 14 настай А охин хүчирхийлэлд өртсөн харамсалтай хэрэг гарсан. Тус буудалд А охинтой хамт үйлчлүүлсэн 17 настай Б нарыг Хүүхдийн тусламжийн 108 төвд хүргэж, охидыг хамгаалалтад авч, сэтгэл заслын эмчилгээ үзүүлсэн билээ. Түүнчлэн зургаадугаар сарын 21-ний өдөр А охиныг Хүүхдийн тусламжийн 108 төвөөс Шар хаданд байрлах Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтүүлэн, сэтгэл заслын эмчилгээнд хамруулсан юм.
Охин Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Өсвөр үеийн кабинетад 10 хоног эмчлүүлээд өчигдөр эмнэлгээс гарч, гэртээ очжээ. Охины бие болон сэтгэл санааны байдал нь сайжирсан хэмээн ар гэрийн зүгээс мэдэгдэж байна.
1 comment
Энэ мэдээг ойлгосонгүй. Үйлчлүүлсэн ч гэх шиг, Б гэх охин бас…