Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал авч байна
2019-07-01 12:45

УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлыг энэ сарын 25-наас эхлүүлээд буй. Иргэдийн саналыг бичгээр болон утсаар, цахим хуудсаар хүлээн авч байна.