Ихэнх хүнс болон химийн үйлдвэрлэл эрхлэгчид хүнсний нэмэлт бодисын хэрэглээ болон аюулгүй байдлыг хэдэн арван жилээр туршиж, судлан үйлдвэрлэдэг учраас аюулгүй гэж үздэг. Гэвч хүнсний нэмэлт бодисыг хэрэглэснээс олон арван жилийн дараа эрүүл мэндэд эрсдэл, сөрөг нөлөө үүсэх тохиолдол цөөнгүй гардаг байна.
ДЭМБ-аас зарим төрлийн хүнсний нэмэлт бодисыг хүний бие махбодид үзүүлэх хортой нөлөөллийг тогтоожээ. Үүнд:
- Сэжигтэй – Е 104, 122, 141, 150, 171, 173, 241, 477
- Аюултай – Е 102, 110, 120, 127, 129, 155, 180, 201, 220, 222, 223, 224, 228, 233, 242, 270, 400-405, 501, 502, 503, 620, 636, 637
- Маш аюултай – Е 123, 510, 513, 527
- Хориотой – Е 103, 105, 111, 121, 125, 126, 130, 152
- Хавдар үүсгэх – Е 131, 142, 153, 210-216, 219, 249, 252, 280-283, 330, 954
- Тууралт өгөх – Е 312, 339-341, 343, 450-454, 461, 462, 463, 465, 466, 907
Хүнсний нэмэлтийн Е тэмдэглэгээг мэдсэнээр эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн худалдан авах боломжтой.
2 comments
Хортой, сөрөг нөлөө, хавдар үүсгэдэгийг нь мэдээд байгаа юм бол хүнсний бүтээгдхүүний найрлагад хийхгүй байсан нь зөв биш үү. Хийчихээд хэдэн хүнийг өвдүүлэхийг нь харах гэсэн юм уу?… ямар учраас орцод хийгээд байдаг юм бэ?
hil gaaliinhan l vvniig medej hortoigni oruulahgvi bmaar yumdaa hilgvimshig yu hamaagvi oruulaad darani ylga salga gehni utgagvil yum