Амьд мал экспортлох нь Монголд ашигтай
2019-06-29 09:35

Амьд мал экспортлох асуудал сүүлийн өдрүүдэд их яригдлаа. Эдийн засгийн боломжоо сайжруулах, малчдынхаа сайн сайхан амьдрах нөхцлийг бий болгох зөв зүйтэй шийдэл гэж бодох юм.
Монголчууд бид 80 сая малтай, жилдээ 20 сая төл авч байна. Бэлчээрийн хүрэлцээ, даац жил ирэх тутам багасч байна. Ган, зуд хэлж ирэхгүй. Уг нь 5 сая мал экспортлочихоод байхад Монголчуудын амьдралд хэрэгтэй юм даа.
Мах боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадал ч хангалттай биш байна. Ойрын тав гурван жилдээ бүгдээрээ үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг сайжруулья. Махны чанарт анхаарья! Чадамжтай болох хүртэл гаднаас валютын урсгал орж ирэх нь Монголын эдийн засагт хэрэгтэй, хүн бүрт өгөөжтэй гэж харж байна.
Д.Ганбаатар