ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвийн барилгын санхүүжилтэд Кувейтийн Засгийн газраас найман сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болжээ. Энэ мөнгийг тус төвийн барилгын ажилд зарцуулах аж.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, бид 6.8 сая ам.долларыг барилгадаа, 1.2 сая ам.долларыг тоног төхөөрөмжид зарцуулахаар гэрээ хийлээ. Ингэснээр гэрээний нийт үнийн дүнгээс 3.8 тэрбум төгрөгийг бууруулж, өөрөөр хэлбэл ийм хэмжээний хэмнэлтийг гаргалаа хэмээн онцолсон байна.
Эх сурвалж: ЭМЯ