Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
“Петро Матад”-ын өрөмдлөгийн ажил ирэх сард эхэлнэ – updown.mn

“Петро Матад”-ын өрөмдлөгийн ажил ирэх сард эхэлнэ

Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй “Петро Матад” компани Матадын талд бүртгэлтэй хайгуулын XX талбайд сонгосон гурван байршилд өрөмдлөгөө эхлүүлэхээр болжээ. Ирэх долоодугаар сард эхлэх өрөмдлөгийн ажлаас тус талбайн нөөц, геологийн нөхцөл байдал зэрэг нь тодорхой болох юм. Сүүлийн сар хагасын хугацаанд өрөмдлөг хийх талбайн барилгын ажлыг эхлүүлж бэлдээд байсан билээ.

Тус компани “Гөрөөс 1”, “Улаан буга 1”, “Дэглий 1” гэсэн гурван хайгуулын талбайд өрөмдлөг хийх юм. Өрөмдлөгийг Монголын талаас “DQE International”, “Датон” газрын тосны инженерийн компанитай хамтран гүйцэтгэх юм. Хөрөнгө оруулагчдын зүгээс өрөмдлөгийн ажил үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа юм. Түүнчлэн “Петро Матад” компани хайгуулын талбайгаа өргөтгөх хүсэлтээ ч илэрхийлээд байгаа юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн