Facebook-ийн гаргаж байгаа криптогийн танилцуулгаас үзвэл уг крипто валют нь зөвхөн блокчэйний ертөнцөд төдийгүй дэлхийн санхүүгийн ертөнцөд газар хөдөлсөн юм шиг шилжилтийг авчрахуйц том үйл явдал болох шинжтэй болчихлоо шүү.
Хоёр хоногийн өмнө нээгдсэн #Libra (зоосоо мөн ингэж нэрлэсэн байгаа) албан сайтад бичигдсэн гол зүйлсийг доор сийрүүлэв.
Facebook төслөө хэрэгжүүлэхийн тулд ашгийн бус Libra Association гэдэг байгууллагыг байгуулж байгаа юм байна. Одоогоор энэ байгуулагад 27 компани орж байгаа гэнэ: Women’s World Banking, Kiva, Booking Holdings, Andreessen Horowitz, Farfetch, Iliad, Mastercard, Uber, PayU, Mercado Pago, Coinbase, PayPal, Creative Destruction Lab, Bison Trails, Calibra, Facebook, Xapo, Anchorage, Spotify, eBay, Breakthrough Initiatives, Stripe, Lyft, VISA, Thrive Capital, Ribbit Capital, USV, Vodafone, Mercy Co. Цукерберг ойрын хугацаанд энэ тоог 100 хүртэл нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй юм байна.
Libra Association-ийг зөвлөл удирдах ба удирдах зөвлөлийн гишүүд сүлжээнд ноуд өмчлөх ба тэдгээрийн ажиллах чадварыг хангах үүрэгтэй. Иймд Libra төвлөрсөн бус гэдэг нь маш эргэлзээтэй ба бүх асуудлыг удирдах зөвлөлийн дотор санал хураалтаар шийдэж байх нь. Удирдах зөвлөлд орохын тулд төсөлд 10 сая $ -с доошгүй хөрөнгө оруулалт хийх ёстой. Оруулсан 10 сая доллар тутам зөвлөлийн хуралд нэг саналын эрх олгоно. Том хөрөнгө оруулагчдад Libra Investment Token гэдэг өвөрмөц ноогдол ашиг авах боломжтой жетоныг эзэмших авах эрхийг өгнө..
Calibra гэдэг нь зуучлагч компани бөгөөд Цукербергийн хэлж байгаагаар хэрэглэгчдийн мэдээлэл болоод тэдний Libra сүлжээн дэх санхүүгийн мэдээллийг ФБ-с тусад нь байлгахын тулд байгуулсан гэнэ.
Calibra нь Libra криптовалютын бүх хөгжүүлэлттэй холбоотой асуудлыг хариуцна. Иймд мэдээж энэ компани бүрэн зохицуулалттай гэсэн үг. Мөн түүнчлэн хэрэглэгчид залиланийгийн үйлдлийн хохирогчид болох юм бол Calibra алдагдлыг нь нөхөж өгнө.
Facebook –н криптовалютыг (яг үнэндээ бол “тоон валют”) Libra гэх ба мөн адил нэртэй сүлжээнд ашиглагдах болно.
Calibra – компани, харин Libra – сүлжээнд хэрэглэгдэх тоон валют! Хольж будилж болохгүй нь байна шүү.
Валют болохынхоо нь хувьд Libra нь дэлхий дээрх банкны дансгүй боловч ухаалаг утастай тэрбум орчим хүнд маш хэрэгтэй. Банкны данстай хүмүүст ч мэдээж хэрэгтэй. Libra –н боломжит хэрэглэгчдийн тоог – 2,7 тэрбум хүн гэж гаргажээ.
Libra-г ашиглахын тулд KYC (өөрийн хэрэглэгчийн мэддэг байх) баталгаажуулалтаар орох хэрэгтэй болох тул бичиг баjимтаа бэлтгэх шаардлагатай юм байна.
Libra-түрийвч нь эхлээд WhatsApp ба Facebook Messenger-тэй хүмүүст хэрэглэгдэх боломжтой ба 2020 оноос түүнийг бусад аппликашн (iOS,ба Android)-тэй хүмүүс хэрэглэнэ. Аппликэшн гарах үед энэ валютыг нийгмийн сүлжээний дансгүй ба мессенжергүй хүмүүс ч ашиглах боломжтой.
Libra Association-ийн бусад гишүүд (VISA, Mastercard, Uber, eBay,болон бусад) өөрсдийн үйлчилгээний сүлжээг зөвхөн Libra блокчэйн сүлжээн дээр хийж байх гэнэ. Гишүүд шинээр ямар нэгэн зоос гаргах асуудлыг зөвхөн Libra Association шийдэж байна. .
Libra-н гол хэрэгцээ нь мөнгийг дэлхийн аль ч цэгт хамгийн бага зардалтай шилжүүлэх явдал юм. Libra нь өөрөө тогтвортой валют (стейблкоин) тул хүмүүс мөнгөө хадгалах болон өдөр тутмын зардлын төлбөрийг хийхэд тохиромжтой. Хэрэглэгчдэд үндэсний валютаар Libra авах болон Libra-г үндэсний валют болгох үйлчилгээг үзүүлнэ.
Libra-гийн протоколын үндэс нь бүх гүйлгээнд өгөгдлүүдийн нэгдсэн бүтцийг ашиглахаар байгаа нь түүнийг жинхэнэ блокчэйн биш болохыг харуулж байна.
Дээрх бүгдийг нэгтгэн дүгнэхэд Libra бол блокчэйний зарим нэг элементийг агуулсан төвлөрсөн тоон валют бөгөөд анхны байдлаар криптотой биш фиат мөнгөтэй өрсөлдөх юм байна.
Жич: Нааштай талаас нь харвал Libra-гийн хүчинд дэлхий дээрх тэрбум хүн криптовалютын талаар ойлголттой болох нээ!