Монкорд ХЗХ-ны дампуурч, 3000 иргэн 22 тэрбум төгрөгөөр хохирсон асуудал зөвхөн өнөөдөр хөндөгдөж байгаа сэдэв биш юм. ХЗХ-г дампууруулсан этгээдүүдэд холбогдох 181102772 дугаартай хавтаст хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна.
Хавтаст хэргийг анх “Монкорд” ХЗХ-ны гишүүдийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс шалгаж эхэлсэн байдаг. Харин УЕП-ын газар 2019.02.25-нд харьяаллыг өөрчлөн Эрүүгийн цагдаагийн алба руу шилжүүлжээ.
Энэ хэрэг дээр Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг, мөрдөн шалгах албаны 13 мөрдөн байцаагч ажиллаж байгаа аж. Мөрдөн байцаагчдын ихэнх нь 2006 онд олноороо дампуурсан ХЗХ-ны хэргийг шалгаж байсан мэдээлэл байна.
Мөн энэ Ажлын хэсэгтэй хамтарч, ХЗХ үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгодог эрх бүхий төрийн байгууллага болох Санхүүгийн зохицуулах хорооны ажилтнууд, Монкорд ХЗХ-ны удирдлагууд хамтран санхүүгийн шалгалт хийж байгаа гэнэ. Ийм сонирхол татам багтай Ажлын хэсэг иргэдийн мөнгийг завшиж, их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй байгаа хэргийн мөрдөн шалгах ажиллагааг хуулийн дагуу, үнэн зөв явуулах болов уу. Ийм асуулт, эргэлзээ хоёр Ажлын хэсгийг тойрон эргэлдэж байгаа юм.
Хохирсон иргэд өнөөдрийг хүртэл зүгээр суугаагүй. Тэд Санхүүгийн зохицуулах хороонд байн байн өргөдөл өгч, аргаа барахдаа УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ч бичиг илгээсэн байдаг. Энэ дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд /2019.04.30/ Өргөдлийн байнгын хороо хэлэлцүүлэг зохион байгуулж, холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авсан.
Энэ хэлэлцүүлэг дээр албаны хүмүүс Монкорд ХЗХ-ны дампууралтай холбоотой асуудлаар юу ярьсныг сөхөн нийтэлж байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Үүсээд байгаа нөхцөл байдлыг мэдэж байна. Танин мэдэхүйн шинжтэй мэдээлэл солилцох гэж өнөөдрийн хэлэлцүүлгийг хийгээгүй. Харин бодит нөхцөл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч бөгөөд тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй. “Монкорд” бол нэг л жишээ. Ер нь ХЗХ-дын тоо 2014 оноос хойш борооны дараах мөөг шиг асар хурдтай олширсон. Мөнгөө хадгалуулж байгаа иргэдийн тоо ч эрс өссөн.
Арилжааны банны зээлийн хүү 17.8 хувь. Гэтэл Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүү 39.6 хувь, ХЗХ-ны зээлийн хүү 33.6, ломбард 42 хувьтай. Дэлхийд байхгүй ийм өндөр хадгаламжийн хүү байгаа учраас иргэд хошуурч байна. Гэтэл тэнд эрх зүйн ямар ч хамгаалалт алга. Үүнээс болж иргэд хөрөнгөөрөө хохирч, хүнд нөхцөл байдалд орж байна.
“Монкорд” ХЗХ-ны хохирогчдын эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагын төлөөлөл Д.Өлзийсайхан:
Хохирогчдын зүгээс СЗХ-нд ганц л асуулт тавьдаг юм. СЗХ-ны Эрх зүйн байдлын тухай хууль, ХЗХ-ны тухай хуульд заасан эрхээ яагаад хэрэгжүүлээгүй юм бэ.
Үүнээс үүдэж өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Хэрэв тэд эрх, үүргээ биелүүлсэн бол ийм байдал үүсэхгүй, иргэд хохирохгүй байсан.
СЗХ-н дээр яваад очихоор Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэсэн яг л ийм мэдээлэл өгдөг. Улсын хэмжээнд 280 гаруй ХЗХ бий. 200 гаруй тэрбум төгрөгийн асуудал, 62500 гишүүний тухай яригдаж байна.
Энэ гишүүдийн эрх ашиг хаана явна. Бид ХЗХ-нд гэхээсээ төрд итгэсэн. Тэр дундаа СЗХ-нд. Гэтэл итгэж байгаа төрийн байгууллага болох СЗХ-ны байж байгаа царай нь энэ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: СЗХ-нд хэдэн удаа хандсан. Тэр хугацаанд тодорхой арга хэмжээ авч чадсан эсэхэд тодорхой хариулт өгнө үү?
“Монкорд” ХЗХ-ны хохирогчдын эрх ашгийг хамгаалах төрийн бус байыгууллагын төлөөлөл Д.Өлзийсайхан: Удаа дараа хандсан. Өчигдөр л гэхэд бөөн юм болж С.Даваасүрэн даргатай уулзсан. СЗХ-ноос бид хохирол барагдуулах биш хариуцлага нэхсэн. Хуулиар хүлээсэн эрх, үүргээ яагаад хэрэгжүүлж ажиллаагүй юм. Үүнээс болж иргэд хохирч байна. Бидний араас орох 62 мянга гаруй иргэн байна гэсэн үг. Хамгийн муухай нь хүүхдийн хадгаламж дийлэнх нь. Хүүхдийнх нь сэтгэхгүй дээр тоглодог. Ийм байхад СЗХ өөгшүүлээд толгойг нь илээд сууж байх жишээтэй. “Монкорд”-ын үйл ажиллагаа 2016 онд доголдчихсон байхад 2017 онд хэвийн гээд дүгнэлт гаргачихсан.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн: СЗХ нь 3000 гаруй хуулийн этгээдийг зохицуулж байна. Үүнээс 279 ХЗХ бий. 2012-2016 онд хороо бүрт ХЗХ гэсэн хөтөлбөр хэрэгжсэн. Үүнтэй холбоотой тоо эрс нэмэгдсэн. Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд энэ тоо нэмэгдээгүй. Харин үйл ажиллагааны хувьд доголдолтой ХЗХ-ны үйл ажиллагааг түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлсэн. Жишээ нь “Монкорд”-ын хувьд энэ зах зээл дээр сүүлийн 20 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хоршооны үйл ажиллагаан дээр СЗХ удаа дараа хяналт шалгалт хийсэн. Тухайлбал, 2017 оны 4 сард шалгалт хийсэн шалгалтаар үйл ажиллагаанд нь доголдол байна гэж үзээд арилгуулах албан тоот хүргүүлсэн.
Тухайн ХЗХ-ны иргэдээс 2016 онд 1, 2017 онд 3, 2018 онд 60 иргэн өргөдөл ирүүлсэн. Энэ үйл ажиллагааг дахин нарийвчилж СЗХ шалгаж хоёр төрлийн өөр данс хөтөлдөг болохыг тогтоосон. Гэхдээ үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэлж болох болов уу.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Гол нь ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн: 2018 оны 11, 12 сарын үед өргөтгөсөн ажлын хэсэг СЗХ-ны даргын тушаалаар ажилласан. Улмаар гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгааг нь тогтоож цагдаагийн байгууллагад хандсан. Өнөөдрийн байдлаар энэ асуудал прокурор, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. “Монкорд”-той адил нөхцөл байдал нь хүндэрсэн ХЗХ байхгүй.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 2017 онд шалгалт хийсэн гэж хэллээ. С.Даваасүрэн дарга та ажлаа аваад 3 жил болж байна. 2016 онд ажил авсан. “Монкорд”-од 2017 онд шалгалт хийж. Улмаар нөхцөл байдал эвгүй болсныг гаргаж тавьсан байна. Энэ үед шаардлагатай арга хэмжээг авч болоогүй юм уу. Өнөөдөр 3000 гаруй хохирогч, 20 гаруй тэрбум төгрөгийн хохирол яригдаж байна. Шалгалтын дүнг тухайн үед танилцуулсан уу. Танай хяналт, шалгалтын хэлтэсээс 2018 онд “Монкорд”-ыг татан буулгаж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг оруулсан юм билээ. Яагаад үүнийг хүлээж аваагүй юм бэ
Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн: Өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар энэ асуудлыг шийдвэрлэнэ гэвэл маш хүнд. Одоогийн байдлаар цагдаа, шүүхийн байгууллага буруутай этгээдийг эцэслэн тогтоогоогүй байна. Улмаар эд хөрөнгө битүүмжлэх, хөрөнгө хураах, хохирол барагдуулах асуудал хөндөгдөнө.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 2017 онд хийсэн шалгалтын дүнг яагаад танилцуулаагүй юм. Тухайн үед хяналт шалгалтын газар тусгай зөвшөөрлийг цуцлаад зогсоох санал оруулж ирэхэд яагаад хүлээж аваагүй талаараа тодорхой хариулт өгмөөр байна.
СЗХ-ны Ажлын албаны дарга Б.Ариунаа: 2017 онд газар дээрх хяналт шалгалт орсон. Энэ хоршооны үйл ажиллагаанд санхүүгийн хүндрэлүүд үүсэн байж болзошгүй гэсэн байцаагчийн дүгнэлт гарч, холбогдох үүрэг даалгаварыг хоршооны удирдлагуудад өгсөн. Үүнтэй холбогдуулаад 7 удаагийн албан тоотоор үүрэг даалгаварыг удирдлагуудаас нь гадна хяналтын зөвлөлд нь өгсөн. Гэвч биелэлт хангалтгүй. Зарим мэдээлэл дутуу гэсэн мэдээлэл ирсэн учраас удаа дараагийн даалгавар өгсөөр байгаад биелэлт хангалтгүй гэж үзээд 2018 оны 4 сард дахин шалгалт хийсэн. Шалгалтаар эрүүгийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн учраас цагдаагийн байгууллагад хандсан.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: СЗХ дотроо “Монкорд”-ын асуудал дээр үйл ойлголцолтой байдаг. Энэ талаар тодохой хариулт өгөөч. Тухайн хоршоо 2017, 2018 онд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсны байсныг хохирогч хүртэл хэлж байна шүү дээ. Ийм байхад арга хэмжээ авах эсвэл холбогдох байнгын хороо, хуулийн байгууллагад яагаад хандаагүй юм.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн: СЗХ-нд Хяналтын зөвлөл бий. Энэ зөвлөлийг УИХ томилдог. Зөвлөлийн гишүүдийн бүрэн эрх дуусгавар болсон. 2018 онд нөхцөл байдал хүндэрсэн тухай асуудлыг газрын даргад танилцуулж, улмаар СЗХ-ны хурлаар хэлэлцдэг журамтай. Энэ журмын дагуу асуудал явсан.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Хүүг хэн тогтоодог вэ
Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн: Хүүгийн хувьд СЗХ дээр тодорхой зохицуулалт байхгүй. 2016 онд ББСБ-ын дүрмийн санг үе шаттай нэмэгдүүлсэх шийдвэр гаргасан. Энэ бодлогын хүрээнд дүрмийн сан нэмэгдэж, үйл ажиллагаа нь тэлэхийн хэрээр хүү буурах ерөнхий хандлага ажиглагдаж байгаа. 2016 оноос хойш энэ төрлийн 50 гаруй судалгаа хийгдсэн.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: “Монкорд”-ын үйл ажиллагааг 2012 онд хангалтгүй, 2014 онд 58.3 хувь хангалтгүй, 2015 онд хангалттай, 2017 онд хангалтгүй гэж дүгнэсэн байна. Асуудлыг удаашруулалгүйгээр, хохирлыг нэмэгдүүлэхгүйгээр зогсоож болоогүй юм уу. Ашгийн бус байгууллага 30-33 хувийн хүүтэйгээр мөнгө хүүлж байна. Энэ зөв үү. 2006 онд болсон үйл явдлаас сургамж авдаггүй юм уу
Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Баярсайхан: Би тэр дүгнэлтүүдтэй танилцаагүй байсан. 2017 оны хяналт, шалгалтын дүгнэлт, 2018 онд хоршооны үйл ажиллагааг 3 сараар түдгэлзүүлэх санал орж ирсэн ч надад танилцуулагдаагүй.
8 comments
Үнэхээр, СЗХ нь Төрийн зохицуулагч байгууллагын хувьд юу хийвээ? Үйл ажиллагааны зөвшөөрөл олгож сунгадаг л юм байна. Зөрчлүүд гарсаар байхад л гишүүдийн эрх ашгийг бодолгүй үйл ажиллагааг нь явуулаад байдаг. Энэ том байгууллагыг туршлагатай, чадвартай, сэтгэлтэй хүн удирдаж тийм хамт олныг бүрдүүлэх ёстой нь шууд харагдаж байна. СЗХ-нд зоригтой шинэчлэлт хийх цаг нь болжээ. Наад зах нь, Хадгаламжийн даатгалын хууль зөвхөн банкуудад л үйлчилж байна, энэ талаар яагаад энэ олон жил юу ч хийсэнгүй, гар хумхин суув? Сэтгэлгүй, дээрээс нь чадваргүй ийм хүмүүс ажиллахаар салбар яаж зөв голдиролдоо орох вэ дээ.
Ямар ч шуурхай арга хэмжээ авалгүй 2-3 жил болсон байна ш дэ. Тэгтэл гишүүд энэ тухай юу ч мэдэхгүй явж байж. Өнөө СЗХ-гоор баталгаажуулсан Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөл нь ч юм хийлгүй явсан байна ш дэ. Ямар аймаар юм бэ. Зүгээр л дампууруулчихъя л гэсэн байна ш дэ. Сонгуулийн үед их хэмжээний бэлэн мөнгө тоолоод гаргаж байсан гэж яриа байсан, хэн нэгний санаатай өгөөш байсан юм биш үү. Монкорд шиг болсон олон хоршоо байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байна. Хэзээ дампууруулах нь цаг хугацааны л асуудал.
Mongold XZX baih hereg yer ni baina uu? Gishuudiin erh, hurungu huuliin hamgaalaltgui, irgedee yalgavarladag, sanhuugiin baiguullaga baij “ashgiin bus” gesen buruu todotgoltoi, hyanaj zohitsuulah yostoi gazar ni iim hariutslagagui. Tegeed bas gishuudiin mungiig idsen humuusiinh ni tald SZX, Huuli shuuh ni ajilladag. Getel ter luivarchid ni uchnuun jileer mungiig ni uguhgui tsaash undur huutei ergelduulj zavshchihsan ni todorhoi baihad l tednii hurungiig bituumjilj, ah duu nariig ni ch shalgahgui asar ih udlaa shde. SZX mash ih udaj baij tsagdaad medegdsen, ene hoorond barimtuud ustsan baih. Tegheer yag l Delgermaatai bugd holbootoi ajillaad baisan zurag haragddag daa. Gishuud l urgudul gomdol gargaj guigeegui bol SZX yu ch hiihgui l baih baisan shuu. Yostoi NOVSHNUUD yumaa.
СЗХ-ны хариуцлагатай ажилтнууд болох Долгорсүрэн, Соёлмаа нар Солонгос иргэдийн мөнгийг Монкордын нэрийн өмнөөс өрөөндөө хүлээлгэн өгч байхдаа юу бодож байснаа энэ олон хохирогчдод яаж тайлбарлахаа одоо болтол хэлээгүй байгаа шүү. Тайлбар авмаар байна. Даваасүрэн гэгч зуурсан шавар санхүүгийн зах зээлийг зохицуулах үүрэг бүхий этгээд атал хохирогч гишүүд арай гэж нэг уулзахад ХЗХ бол миний хариуцдаг салбар биш гэж дуугарсан хүн шүү. Ийм хүн зах зээлийг зохицууллаа юу ????
Даваасүрэн, Долгорсүрэн, Алтантуул, Соёлмаа нар хариуцлагаа хүлээж энэ олон хохирогчдын асуудлыг яаралтай шийдвэрлэхийг шаардаж байна
Shaardaj baina.
SZH harin bur hohi ni, ta nariig hen end munguu hadgaluul gesiim be geed tavlaad bgaam bish uu? Ajlaa hiij chadaagui iim humuus ichdeggui uy, baih dee. Umnuus ni ichmeer
Даваасүрэн сонгуульд бэлдэх бус иргэдийн хохирлыг барагдуулах ажилдаа идэвхитэй шуурхай орно уу. Бид зүдэрч байна.
СЗХ зүгээс ХЗХ гишүүдийг санхүүгийн боловсролгүй сайн дураараа нэгдсэн хохино гэж хэлээд өнөөдрийг хүрлээ. Ажлаа хийж чадаагүй удирдлагууд хариуцлагаа хүлээмээр байна