АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин Палестин, Израилийн мөргөлдөөнийг шийдвэрлэхэд чиглэсэн эдийн засгийн талаар хэлэлцэх зууны гэрээ гэж нэрлэсэн Бахрейнд болох чуулганд оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг ахална гэж Цагаан ордноос мэдээлсэн байна.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд АНУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Жаред Кушнер, Ойрхи Дорнодын асуудлыг хариуцсан тусгай төлөөлөгч Жейсон Грийнблатт, Засгийн газрын эдийн засгийн зөвлөхүүдийн зөвлөлийн дарга Кевин Хассетт, Иранийг хариуцсан тусгай төлөөлөгч Брайн Хук нар оржээ.
АНУ өмнө нь энэ сарын 25-26-нд Бахрейн улсын нийслэлд болох хуралд эдийн засгийн төлөвлөгөөгөө танилцуулна гэж мэдэгдсэн байна. Харин Палестины төлөөлөгчид эдийн засгийн чуулганд бэлдэх талаар мэдэгдээгүй учраас оролцохгүй гэж мэдэгджээ.
Палестины эрх баригчид ерөнхийлөгч Доналд Трамп Иерусалимыг Израилийн нийслэл гэж зөвшөөрч, Тель Авив хотоос Элчин сайдын яамаа нүүлгэхийг тушаасан юм. Үүний дараа Палестины эрх баригчид 2017 оны арванхоёрдугаар сараас АНУ-ыг эсэргүүцэж хориг тавих болсон байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин