Нийтийн тээврийн жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой Уран жолоодлого-Ур чадварын тэмцээн эхэлжээ.
Тус тэмцээнд нэгтгэлийн 1, 2 дугаар баазын 586 жолооч хамрагдана юм байна. Жолооч нараас замын хөдөлгөөний дүрэм, холбогдох хуулиуд, нийтийн тээврийн стандартаар тестийн шалгалт авч, жолооны дадлагын талбайд 90 градус ухрах, буудлын карманд орох, дан болон хос туг сүлжих, цагираг шилжүүлэх зэрэг төрлөөр ур чадварыг нь сорих аж. Тэмцээн зургадугаар сарын 24-нөөс ирэх сарын 05 хүртэл үргэжилнэ.