Гэр орноо тохилог дулаан, уян хатан байлгахыг хүсдэггүй хүн гэж үгүй. Гэхдээ тавилгууд дотроос модон тавилга айлыг илүү дулаан, цэмцгэр тох тухтай харагдуулдаг гэдгийг та мэдэх үү.
Гэрийн тавилга, ширээ сандал, гоёл чимэглэлийн орны хүрээ, тавиур, гоёл чимэглэлийн шүүгээ цэвэр модон эдлэлээс бүрдсэн байх нь гоо зүйн хувьд ч, бүтэц нийлэмж чанарыг хувьчд төгс хосолно.
Модон эдлэл өөрөө амьд байгалийг санагдуулахын зэрэгцээ интерьер дизайны өвөрмөц донжтой хослохоороо байр сууцны уур амьсгалыг өөрчилж, жинхэнэ органик мэдрэмжийг бий болгодог. Модон тавилга зөвхөн энэ цаг үеийнхний сонголт биш. Хүн төрөлхтөн эрт дээр үеэс үе уламлжан ашиглаж ирсэн, цаг хугацааны турш шалгуурыг амжилттай давсан эд.
Яагаад модон тавилга илүү сайн, яагаад модон тавилга хамгийн сайн нь вэ гэсэн жагсаалтыг гаргана гэвэл урт жагсаалт хөврөх болно. Гэхдээ дор сонголтын хамгийн хамгийнаас түүвэрлэн хүргэж байна.
Илүү бат бөх: Модон эдлэл урт удаан эдэлгээтэй, урт настай, хүчирхэг материал бүхий тавилга хүсэгчдийн хувьд бол хамгийн төгс сонголт юм. Гэхдээ мод модон дотроос, хатуу мод (Австралийн царс, харбулд, геррма гэх мэт) эсвэл зөөлөн мод (цагираг нарс, селөдерей нарс, эсвэл пинус радаза) -ийг сонгох нь хамгийн найдвартай.
Ийм давуу тал, эдэлгээ даадаг бат бөх чанар нь модон тавилгын үнэ цэнийг маш өргөж өгдөг бөгөөд Та олон жилийн дараа хэзээ нэгэн цагт модон эдлэлээ зарахыг хүссэн үед ч бат бөх чанар, үнэ цэнээ тун сайн хадгалан үлддэг.
Сэтгэлийн таашаал өгнө: Модон эдлэл ямар ч өрөөний өнгө үзэмжийг сэргээж, сэтгэл татам байдлыг нэмэгдүүлдэг. Өнгөний хувьд цайвар өнгөтэй байна уу, эсвэл харанхуй татах өнгөтэй байна уу хамаагүй. Чанар, дизай сайтай модон тавилга нь эзэндээ мөнхийн ертөнцөд байгаа мэт мэдрэмжийг төрүүлж байдаг.
Хэрвээ та орчин үеийн хүн амын нягтрал ихтэй, өндөр орон сууцанд амьдардаг бол орон байрандаа байгалийн эрч хүчийг мэдрэх модон тавилга сонгон авахыг хичээж байгаарай. Модон эдлэл өрөөний хөшиг, хивс, паркетан шал гээд зохицохгүй юм байхгүй. Бас ариутгал авахдаа ч амархан. Гэр оронд дулаан элч авчирдаг.
Тогтвортой байдал: Хэрвээ өөр тийш нүүхээргүй, энд л сууршина хэмээн газар авч, тэндээ насаараа амьдрах байшингаа барихаар төлөвлөн, тогтвортой амьдрахаар шийдсэн бол мод, модон эдлэл таны хувьд хамгийн сайн сонголт болж чадна. Цэвэр экологийн бүтээгдэхүүнээр, өөрт нийцсэн аятайхан аргаар байшингаа тохицуулчихна. Модон эдлэл ямар ч өнгийг өөртөө төвөггүй шингээнэ.