Дархан сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Орон нутгийн хөгжлийн сангийн хөтөлбөрөөр хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэн “ХҮҮХДИЙН ЗУНЫ СУВИЛАЛ”-ыг жил бүр ажиллуулдаг аж.
Сувилалыг 2017 оноос хойш цэцэрлэгүүд дээр зохион байгуулдаг болжээ. “Энэ жилийн сувилал наймдугаар сарын 10-ныг хүртэл хоёр сар ажиллана. Шинэ Дарханд 15-р цэцэрлэг, Хуучин Дарханд 1-р цэцэрлэгт сувилал ажиллаж нийт 450 хүүхдийг хамруулахаар болжээ.
Таван өрхийн эмнэлгийн хяналтанд байдаг тусгай хэрэгцээт асаргаа шаардлагатай тав хүртлэх насны хүүхдүүд энэ сувилалд сувилуулж тараг, сүүн бариа, элсэн засал зэрэг эмчилгээ хийлгэх боломжтой юм. Аймгийн эрүүл мэндийн газрын ерөнхий эмчээр ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй баг хүүхдүүдэд асаргаа сувилгааг үзүүлж нар, ус, агаараар чийрэгжүүлэх юм.