Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Биеийн тамир спортын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Тамирчдын өдөр”-ийг өнөөдөр орон даяар зохион байгуулж байна. Тодруулбал, “Олон улсын олимпийн өдөр”, “Токио олимп сан”-гийн нээлттэй хамтатган тэмдэглэх Тамирчдын өдрийн хүрээнд олон нийтэд биеийн тамир, спортыг сурталчлан таниулах, бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бол орон нутагт мөн нэгэн зэрэг тэмдэглэх юм байна.