Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 461-р ангиас онц хүнд гэмт хэрэгтэн энэ сарын 19-ний өдөр оргосон тухай мэдээллийг хүргэсэн. Тэгвэл оргодол Д.Төмөрийг барьжээ.
Оргодол Д.Төмөр нь Налайх дүүрэгт бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр шалгагдаж, яллагдагчаар татагдаад байсан ба түүнтэй хорих ангийн сэтгэлзүйч өрөөндөө дуудан уулзаж байгаад, орхин гарсны улмаас оргожээ.
Харин түүнийг өнөөдөр өглөө 06 цагийн үeд Дорноговь аймаг Замын-Үүд боомтоор ачааны вагонд нуугдан хил гарах оролдлого хийх үeд нь Төмөр замын цэрэгжүүлсэн харуулын ажилтнууд барьсан байна.
1 comment
archaagui novsh vee iim zaluu hyn odoo iim hynd gemt heregten , huvi zayagaaraa togloson dynhyy novsh baina shdee, yaj nasiig barna daa