Малчид, ард иргэдийн анхааралд:
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст 30 градусыг давж халахыг анхааруулж байна.
2019 оны 06 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын талаар 32-37 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 31-33 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 градус дулаан, харьцангуй чийг 43 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.