Абердины их сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгаанаас үзэхэд долоо хоногт хоёрхон минут л маш эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхэд хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижнээс урьдчилан сэргийлэх боломжтой гэнэ.
Мэргэжилтнүүд долоо хоногт нэг минутаар хоёр удаа маш эрчимтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй гэж уриалж байна. Энэ нь өдөр бүр 30 минутын хөнгөн дасгалаас ч илүү үр дүнтэй юм байна.
Эрдэмтэд илүүдэл жинтэй, чихрийн шижний өндөрт эрсдэлд орсон өвчтөнүүдийг долоо хоногт хоёр удаа зургаан секундээр арван удаа эрчимтэй дугуй унуулсан байна. Энэ маягаар найман долоо хоног сургуулилт хийлгэжээ. Гэтэл багахан хэмжээтэй энэ дасгал нь чихрийн шижинтэй болох эрсдэлтэй гэж байсан хүмүүсийн үзүүлэлтийг илт сайжруулжээ. Тухайлбал, зүрх судасны системийн ажиллагаа нь дээшилж, инсулины мэдрэг байдал нь нэмэгдэж, цусан дахь сахар хэвийн хэмжээнд очжээ.
Эх сурвалж: telegraf.com.ua