Урлаг, Спорт

Чиний минь ирэх харгуй 20 жил дуулагджээ

“Чиний минь ирэх харгуй” хэмээх цэрэг эрээ хүлээж буй үнэнч бүсгүйн дуулал болсон энэ дуу олон олон хосуудын сэтгэлд эгшиглэсээр эдүүгээ 20 жилийн ойтойгоо золгожээ. Анх 1999 онд ХЦДБЧ-ын дуучин Г.Мөнхжаргал шүлгийг нь бичиж, хөгжмийн зохиолч М.Уламсайн ая данг нь нийцүүлэн энэ дуу бүтэж  МУГЖ Б.Сийлэгмаа дуулж байсан гэдэг.

fyh-169x300 Чиний минь ирэх харгуй 20 жил дуулагджээ

Удалгүй ХЦДБЧ-ын дуучин МУГЖ Б.Ганчимэг энэхүү дууны хөгжмийн найруулгыг шинэчилсэн хувилбараар дуулж, дуу дуучин хоёр биенээ олсон түүхтэй. Г.Мөнхжаргал “Чиний минь ирэх харгуй” нэртэй эл дуугаа Б.Ганчимэг гавьяатад “Чиний дуу шүү” хэмээн албан ёсоор өгч байснаар “Чиний миний харгуй”, “Цэрэг чамдаа” гэх мэтээр сонсогчид өөрсдийнхөөрөө нэрлэдэг энэ дуу тухайн цаг үеэ байлдан дагуулж “хит” дуу болж чадсан. Булган аймгийн Улсын тэргүүний Сэлэнгэ сумын харьяат МУГЖ Бямбасүрэнгийн Ганчимэг 2006 онд СТӨ-нд болж байсан Цагаан лавайн шилдэг дууны концертонд энэ дуу дуулагдахад үзэгчид дөрвөн удаа дахиулан дуулуулж байсан гэдэг.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close