“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын Хөгжлийн банкны зээлийн асуудлыг өнөөдөр ч олон нийт анхааралтай ажиглаж, хэвлэлүүд шүүмжлэлтэй хандсаар байна. Тухайлбал, Монголкомментс нэвтрүүлгээр энэ сэдвийг хөтлөгч Билэгээ буюу М.Батбилэг олон нийтэд дээрх тайлбартайгаар хүргэлээ.
Хөгжлийн банкнаас зээл авсан ч зээлээ эргүүлэн төлөөгүй 10 гаруй компанийг ЗГХЭГ-ын дарга албан ёсоор зарласан. Тэдгээр компаниудын дунд “Эрэл групп” нэрлэгдээд буй.
Сэтгүүлчид УИХ-ын гишүүн асан, “Эрэл групп”-ийн захирал Б.Эрдэнэбатаас энэ талаар тодруулахад хэрүүлийн бузар гэж юм битгий гарга хэмээн асуултад хариулахаас цааргалж, сэтгүүлч хүнд байцаагдахгүй гэж цаанаа л бухимдангуй хэлж байв. Эцэст нь тэрээр зээлээ графикын дагуу төлөөд явж байгаа гээд, зээлийн хугацаа дуусах болоогүй байхад хэвлэлийнхэн сүр бадруулж, алдаа оноотой зүйл гаргаж байгаа гэсэн. Харин дараа нь буюу өчигдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр ““Эрэл” компанийн хувьд эргэн төлөлтийнх нь график эвдэгдсэн компанийн нэг мөн” гэж хэлсэн юм.
1 comment
Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо