“Эмээлт”-д гал гарч 57 настай эрэгтэй нас баржээ

2019-06-19 13:391min0
jr8ady1n-702x336

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу Эмээлт орчимд өчигдөр 2019.06.18 гал гарчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст 04.03 цагт дөрвөн ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна.

Дуудлагын дагуу гал түймэр унтраах ангийн алба хаагчид очиж ажиллан галыг унтраасан ч гал түймэрт 57 настай эрэгтэй өртөж нас барсан байжээ. Алба хаагчид цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй