Энэ жорыг дэлхий дахинаа хамгийн ихээр алдаршаад буй Хятадын хоол судлаач Чэн Ли бие махбодын эрүүл мэндийг бүхэлд нь сэргээх зорилгоор гаргасан юм. Энэ мэргэжилтэн жорыг гаргах үедээ найрлага нь энгийн бөгөөд хүн бүрт гарын доорх материалаар хийх ёстой гэсэн чиглэлийг баримталсан аж.
Маш хөнгөн хэрнээ хүний биед шаардлагатай бүхий л бичил элементийг агуулсан, хямд төсөр энэ аргыг та ч бас хэрэглээд үзээрэй.
Найрлага:
Хүрэн манжин – 1 ш
Лууван – 2 ширхэг
Алим – 1 ширхэг
Эдгээрийнхээ шүүсийг шахах, эсвэл смүүти хийж болно. Нэг цаг хэртэй байлгана. Энэ хугацаанд бүтээгдэхүүнээс шаардлагатай бүхий л нэгдэл ялгардаг байна.
Юунд ашигтай вэ?
Энэ бэлдмэл нь элэг, бөөрийг цэвэрлэж, хавдраас урьдчилан сэргийлж, сарын тэмдгийн өвдөлтийг багасгаж, дархлааг сайжруулж, арьсыг залуужуулж, бамбай булчирхайг эмчилж, тураана.
Харин гүйлгэж байгаа болон чихрийн шижинтэй, бөөрний чулуутай, ходоодны асуудалтай хүмүүс хэрэглэж болохгүй.
Эх сурвалж: lifter.com