Үер буусны дараа болзошгүй эрсдэл, хордлого, халдвараас урьдчилан сэргийлэхийг МХЕГ-аас сэрэмжлүүлж байна.
Нэг: Үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, шууд хаяж устгах
Хоёр: Ундны усыг баталгаатай эх үүсвэрээс авч буцалгаж хэрэглэх
Гурав: Ус хадгалдаг, зөөвөрлөдөг, хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний сав суулгыг угааж, цэвэрлэн, хадлваргүйжүүлэлт хийх
Дөрөв: Угааж цэвэрлэсэн тагтай зориулалтын саваар усыг зөөвөрлөн хадгалах
Тав: Булаг шанд, гол горхи хашаандаа гаргасан худгийн усыг хүнсэндээ хэрэглэхгүй байх
Зургаа: Гудамж талбай, гуу жалганд хурсан хог хаягдал, шавар шавхайг түргэн хугацаанд цэвэрлэж, хадлдавгүйтэл хийлгүүлж, зайлуулах
Долоо: Хоол бэлтгэх, хоол идэхийн өмнө бие зассаны дараа гараа тогттол савандаж угаах
Найм: Гэр орон байрандаа гадуур өмсдөг гутлаа сольдог байх
Ес: Үер болсон талбайд хүүхэд тоглуулахгүй байх, бага насны хүүхдүүдийг хараа хяналгүй орхихгүй байх
Арав: Эрүүл мэндийн байгууллагаас иргэдэд зориулсан мэдээлэл, зөвлөмжийг авах
Арваннэг: Халуурах, толгой өвдөх, хоолонд дургүй болох, бөөлжих, суулгах, булчинг татах, ил шарх шалбархай үрвэсэх зэрэг шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэгт хандах
Арванхоёр: Хэрвээ үеийн аюулд өртсөн бол бохирдсон хөрс, бие засах газар, бохир усны цооногт мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч, халдавгүйтэл хийх, халдваргүйжүүлэлтэд хуурай хлорын шохой 3 хувь, 5-10 хувийн хлорын шохонй сүүн уусмал хэрэглэх