Малчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2019 оны 06 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор сэрүүсч 11-16 градус, Орхон-Сэлэнгэ, Туул голын сав газар болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, зүүн аймгуудын нутгийн баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
15-нд баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд ихэнх нутгаар, 17 -нд төвийн аймгуудын ихэнх, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 29-31 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус дулаан, харьцангуй чийг 35 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.