Хэдэн мянгаараа элсэн цөлд булшлагддаг дээд зэрэглэлийн үнэтэй машинуудыг хадгалдаг хогийн цэг байдаг гэнэ. Дэлхийн хамгийн үнэтэй машин хаягддаг цэг Арабын Нэгдсэн Эмират улс /АНЭУ/-д байдаг гэдгийг youtube-д Мосин Латип хэмээх нэрээрээ танигдсан залуу энэ сарын 11-ний өдөр бичлэг хийн цацсан байна.
Энд феррари, роллс-ройсе, ренже-ровер, ламборжине, бентли зэрэг маш өндөр үнэтэй машинууд байснаас гадна Солонгосын Киа-гийн машинууд ч бас эн зэрэгцэн харагдсан нь солонгосчуудын сэтгэлийг хөдөлгөжээ.
АНЭУ-ын хуулиар өр, зээлээ төлөөгүй иргэдэд оногдох шийтгэл хатуу байдаг тул ихэвчлэн түүнээс зугтсан гадаадын иргэдийн машин энд байдаг аж. Хаягдсан машины ихэнхи нь эвдэрсэн, эсвэл тоногдсон харагдана. Бүрэн бүтнийг нь хямд үнээр тохиролцон худалддаг бол үнэтэй машины ховор сэлбэг, эд ангиудыг ч мөн хүссэн хүнд нь тохирсон үнээр борлуулдаг байна.
Сүүлийн жилүүдэд тус хуучин машины хогийн цэгийг зорин ирэх хүмүүс нэмэгдсэний дээр энэхүү бичлэг цацагдсаны дараа сонирхон ирэх иргэдийн тоо нэмэгдэх нь зайлшгүй хэмээн үзжээ.
1 comment
mashinii naimaachid tsuvah n dee