Аймаг, орон нутгаас ирсэн хүсэлтийг харгалзан Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь аймгийн баяр наадмыг 2019 оны долдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар Засгийн газрын өнөөдрийн (2019.06.12) хуралдаанаар шийдвэрлэлээ.
Мөн бусад аймгуудын баяр наадмын хугацааг дараах байдлаар тогтоожээ.
- Сэлэнгэ аймгийн баяр наадам долдугаар сарын 4,5-нд,
- Өмнөговь аймгийнх долдугаар сарын 6, 7-нд,
- Дундговь, Өвөрхангай аймгийнх долдугаар сарын 8, 9-нд,
- Төв аймгийнх долдугаар сарын 8-10
- Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөлийнх долдугаар сарын 9-10
- Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Ховд, Хэнтийн аймгийн баяр наадам долдугаар сарын 10, 11-нд болно.
Засгийн газрын тогтоолоор хурдан морины бүсийн уралдааны 2019 оны хуваарийг баталж:
- Төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт,
- Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөл аймагт,
- баруун бүсийн уралдааныг Баян-Өлгий аймагт,
- Зүүн бүсийн уралдааныг Дорнод аймагт,
- Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт долдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Үүнтэй холбогдуулан аймгийн баяр наадмаа бүсийн зуны уралдаантай хамтатгах саналыг Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод аймгийн удирдлагаас тавьсан байна.