Яллагдагч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргажээ.
Тодруулбал, яллагдагчаар цагдан хоригдож буй Д.Эрдэнэбилэгийн эрүүл мэндийн шалтгааны улмаас түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр түүний өмгөөлөгчөөс хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.