АНУ-ын агаарын тээврийн компани мэдэгдэл хийж, “Боинг 737MAX” загварын зорчигч тээврийн нисэх онгоцны нислэгийг хориглох хугацааг ирэх есдүгээр сарын 3 хүртэл сунгана гэж мэдэгджээ.
Мэдэгдлийн дагуу, нислэг хийхийг хориглох хугацааг сунгасны улмаас есдүгээр сарын 3 хүртэл, тус агаарын тээврийн компани өдөрт 115 нислэгийг цуцлах юм байна. Тус компани энэ оны дөрөвдүгээр сард, дээрх загварын 24 зорчигч тээврийн нисэх онгоцыг наймдугаар сарын 19 хүртэл нислэг хийхийг хориглосноо зарласан юм.
“Боинг” компанийн 737MAX загварын нисэх онгоц таван сар хүрэхгүй хугацаанд хоёр удаагаа осолдож, 346 хүний аминд хүрсний улмаас тус загварын нисэх онгоцыг дэлхийн хэмжээнд нислэг хийхийг хориглосон билээ. Америкийн хэрэглэгчийн мэдээлэл, бизнесийн сувгийн мэдээлснээр, АНУ-ын агаарын тээврийн бусад компаниуд сүүлийн үед зуны амралтын хугацаан дахь зорчигчдын эрэлт хэрэгцээг хангахын тулд бусад загварын нисэх онгоцоор “Боинг 737MAX” зорчигч тээврийн онгоцыг орлуулан ажиллуулж байна.