Энэ онд Монгол Улс атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбоотойгоор улсын үр тарианы 50-60 хувийг дангаараа хангадаг Сэлэнгэ аймаг 2019 оныг “Бүтээн байгуулалт, өрхийн аж ахуйг дэмжих жил” хэмээн зарлажээ.
Сэлэнгэ аймгийн Хушаат суманд байрлах “Элит үр” компанитай хамтран “Сэлэнгэ 5” сортын төмсийг гаргаж авна.
Мандал сум руу 22 км зам тавихаар тендерийн урилга улсаас зарласан ба Сэлэнгэ аймгийн төвөөс “Сайхны хөтөл” рүү 8 км зам тавихаар болсон байна. Мөн “Сайхны хөтөл”-ийн хоёр өндөр хавцал дээгүүр 70 метр урт, 30 метр өндө шилэн тавцантай гүүр хийхээр төлөвлөсөн, одоогоор зураг төслийг нь хийж байгаа гэнэ.
Мөн энэ жил аймгийн хэмжээнд хийхээр төлөвлөсөн чухал ажлуудын нэг нь өөрийн гэсэн онцлог, нэрийн төмстэй болох юм. Энэ талаар Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргил “Хүмүүс “Сэлэнгийн төмс” гээд л ярьдаг. Гэвч тэр нь үнэндээ Сэлэнгийн шороонд л тарьсан болохоос хэдэн үе дамжсан ямар эрлийз төмс гэдгийг нь мэдэхгүй шүү дээ. Тиймээс бид Сэлэнгэ аймгийн Хушаат суманд байрлах “Элит үр” компанитай хамтран “Сэлэнгэ 5” сортын төмсийг гаргаж авна. Түүнийгээ дэлгэрүүлэхийн тулд бид эхний удаад жижиг талбайд төмс тариалж буй иргэдэд 1 тонн төмс үнэгүй тарааж өгөх юм” гэсэн юм.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд мал төллөлт 70-80 хувьтай байгаа ба малын бэлчээрийн даац 3 дахин хэтэрсэн байна.
Энэ талаар “Хүнсний ногооны худалдаа ченжүүдийн гарт орчихоод байна. Тариаланчид төмсөө намар хураадаг. Яг тэр үеэр нь сургууль, цэцэрлэг эхэлж, мөнгө хэрэгтэй болдог. Тиймээс манайхан өөрсдөө ченжүүд дээр очин нэгнээсээ өрсөн хямдруулж өгдөг. Нэг кг төмсийг 300 төгрөгөөр тарьчхаад буцаагаад 350 төгрөгөөр зарж байгаа юм. Ингэхээр өрхийн үйлдвэрлэл хөгжихгүй байна. Тиймээс намар хураасан төмснийхөө 30-40 хувийг ченжэд өгөөд 3-4 сар зоориндоо хадгалах хэрэгтэй. Учир нь өвөл, хавар төмсний үнэ 800-1200 төгрөг болдог юм.
Гэхдээ зарим өрх зоорьгүйн улмаас ногоогоо хадгалж чадахгүй байна. Үүнийг шийдэхийн тулд бид орон нутагт олборлолт хийж буй уул уурхайн компаниудын орон нутагтаа хувь хүртээх үүргийнх нь дагуу гэрээ хийж, тэдний техникийг ашиглан өрхүүдэд зоорины нүх ухаж өгөх юм. Нэг өрхөд 5-10 тонны нүх ухуулахаар зураг, төслийг нь хийчихсэн.
Зоорь нь уламжлалт шургааган зоорь байх ба аймгийн байгаль орчны газраас шургаагных нь хуурай гоожинг тавьж өгнө. Ингэхээр иргэд дөрөв таваараа нийлэн шургаагандаа явж нэгнийхээ зоорийг барилцаж өгөх боломжтой юм” гэж Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргил хэлэв.
Сэлэнгэ аймаг 17 сумтай, түүнээс 16 нь газар тариалангийн бүс нутаг. Мөн аймгийн хэмжээнд мал төллөлт 70-80 хувьтай байгаа ба малын бэлчээрийн даац 3 дахин хэтэрсэн байна. 500 мянган хонин толгой малтай байх ёстой байтал 1,6 сая болтлоо өссөн аж.