2019-06-11 09:181min00

Хилээр 6000 гаруй шил архийг хууль бусаар нэвтрүүлснийг илрүүлжээ

arhi

БНХАУ-ын иргэд Монгол Улсын хилээр чанарын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй, стандартын бус, 0,5 литрийн савлагаатай 6000 гаруй шил архийг хууль бусаар нэвтрүүлжээ.

Эдгээр архийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцанд зориулалтын бусаар хадгалж, борлуулах гэж байсныг Тагнуулын ерөнхий газраас илрүүлэн шалгаж байгаа юм байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй