БНСУ-ын иргэн Ким Ён Жун /53 настай/-д холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр товлогдсон талаар өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл шүүхээс түүнд 1 жил хорих ял оноолоо.
Хэргийн тухайд, Гэртээ хар тамхи хадгалж, хэрэглэж байна гэх мэдээллийн дагуу Хар тамхитай тэмцэх газрынхан түүнийг өнгөрөгч гуравдугаар сарын 22-23-нд шилжих шөнө баривчилсан бөгөөд тэдний гэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабил болон Каннабис илрүүлсэн юм.
Ингээд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Кем Ён Жунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна.
Тэрээр мөн хууль бусаар онлайн худалдаа хийж ашиг олдог байсан бөгөөд манай улсад аяллын визтэй амьдарч байжээ.