“Яг түүн шиг” шоуны 4-р улирлын зургаа дахь дугаар өчигдөр (2019.06.09) “Боловсрол суваг” телевизээр үзэгчдийн хүртээл болж, энэ удаагийн ялагчаар загвар өмсөгч С.Сарнай яг Snoop Dogg шиг хувирсан дүрээрээ дөрвөн сая төгрөгийн эзэн боллоо.

Өчигдрийн шоунд жүжигчин Т.Бархүү алдарт LMFAO хамтлагийн дууг дуулж нэвтрүүлгийн салхийг хагалсан бол Б.Маралжингоо поп дива, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунааг, дуучин П.Баярцэнгэл алдарт реппер Lil Wayne-нийг, дуучин Г.Сүндэрмаа тэртээ 1950, 1960-аад оны нэртэй уран бүтээлч Chuck Berry-г, дуучин Б.Нацагдорж Stevie Wonder-ыг, дуучин Б.Амархүү Алла Пугачеваг, дуучин Б.Халиун Prince-ийг шоуны тайзнаа авчирч үзэгчдийг болон шүүгчдийг алмайруулж чадлаа. Мэдээж өрсөлдөөн нэлээд ширүүн өрнөснийг дурдах нь илүүц биз ээ.

Ингээд шилдгийн шилдэг найман оролцогчдоос С.Сарнай алдарт Snoop Dogg-ийн The Next Episode & Drop It Like It’s Hot дугаар ялагчийн дөрвөн сая төгрөг бүхий Голомт банкны ган картыг гардан авсан юм.

Финал болоход тун ойртож байна. Ирэх долоо хоногт оролцогчид кино, мюзиклийн дүрүүдээр эргэн уулзах болно.

Ялагчийн үзүүлбэрийг эргэн нэг санацгаая.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн