Монголын үндэсний жижиг, дунд, бичил үйлдвэрлэл эрхлэгчид нэгдэн “ЖДҮ корпораци” байгуулж, одоогоор 340-өөд ЖДҮ эрхлэгчид нэгдээд байна. Тэд ЖДҮ-г жинхэнэ ёсоор нь хөгжүүлэн, ЖДҮ хэмээх нэрийг хамгийн сонсголонтой нэр болгоно гэсэн зорилт тавиад буй. “ЖДҮ корпораци” одоогоор Хархорин, Дүнжингарав захуудад дэлгүүр ажиллуулж байгаа. Үүнийгээ цаашид өргөжүүлэн ойрын хугацаанд нийслэлд 10, цаашилбал энэ ондоо багтааж 30 сүлжээ дэлгүүр байгуулахаар төлөвлөөд байгаа билээ.
Яагаад гэвэл үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн гол бэрхшээлүүдийн нэг нь борлуулалт байдаг. Жижиг үйлдвэр эрхлэгчид тэр бүр дангаараа лангуу түрээслэн ажиллуулах боломжгүй, том дэлгүүрүүдэд бараагаа борлуулах хүсэлтэй ч шимтгэл өндөр, удаан хугацаанд борлогддог. Тийм ч учраас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд хамгийн наад захын энэ асуудлыг шийдэх гарц, арга замуудыг эрэлхийлж буй.
Тухайлбал тэд зуны дэлгэр цагийг тохиолдуулан “ЖДҮ корпораци” зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд УИД, Драмын театрын өмнөх талбай, Үндэсний цэцэрлэгт хүрэээлэн гэх мэт нийслэлийн хөл хөдөлгөөн ихтэй байршлуудад асартай худалдааг зохион байгуулж, иргэдэд бараа бүтээгдэхүүнээ танилцуулах ажлыг хийж эхлээд буй. Харамсалтай нь одоогоор зөвшөөрлөөс шалтгаан зөвхөн “Аса” циркийн өмнөх талбайд худалдаагаа эхлээд байгаа. Цаашид хотын захиргаанаас дэмжлэг үзүүлэн зөвшөөрлийг асуудлыг шийдэж өгвөл, худалдаагаа өргөжүүлэхээр бүх бэлтгэлээ хангаад байгаа.
Магадгүй та “Аса” циркийн өмнөх “ЖДҮ корпораци”-ийн асартай танилцсан байх. Амжаагүй бол заавал саатан сонирхоорой. “ЖДҮ корпораци” хэмээх логотой асарт чихэр амттан, монгол үндэсний тоглоом бүхий хүүхдийн бэлэгнээс эхлээд уран тансаг алчуур ороолт, үндэсний хувцас, жинхэнэ арьс ширэн цүнх тэргүүтнүүд бүгд бий.
Тэд худалдаагаа илүү сонирхолтой болгохын тулд Эх үрсийн баярыг угтуулан Хүүхдийн бэлгийн худалдаа зохион байгуулсан бөгөөд цаашдаа хүнсний бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн гэх мэт төрөлжсөн худалдааг зохион байгуулах гэж буй.
Энэ дагуу зургадугаар сарын 10-наас хүнсний үйлдвэрлэлийн төрөлжсөн бүтээгдэхүүний худалдаа зохион байгуулж байна.
Монголчуудын хувьд ус, ундаанаас эхлээд чихэр амттан, сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүнийг төрөл бүрээр нь үйлдвэрлэж ирсэн арвин баян туршлагатай. Жилээс жилд хүнсний бүтээгдэхүүний чанар чансаа сайжирсаар буй. Тэр хэрээр ч үндэсний бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдаа таны сонирхлыг татах байх аа. Тиймээс та “ЖДҮ” корпорацийн асраар зочлоорой. Мөн дашрамд сануулахад та хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг бол мөн энэ худалдаанд нэгдээрэй.
Харилцах утас: 90014004, 90015005.
“ЖДҮ” корпораци