Мансууруулах бодис хадгалсан хүнд 1 жилийн хорих ял оноожээ

2019-06-08 11:281min0
har tamhi

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Хэргийн тухайд, 2019 оны гуравдугаар сарын 28-ны өдөр М гэгч нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт морфин бодисын агууламж бүхий 3 ширхэг шилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан аж. Морфин нь Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан байдаг.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг энэ сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч М-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй дэглэмд биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй