“Захиалагч талаас Монгол хүнийг ажиллуулах сонирхол асар их байдаг”

Өмнөд Солонгосын нэгэн сэтгүүлч хууль бус гадаадын иргэдийг ажлын байранд зуучилдаг “Иллёг Самушил”-д өөрийн биеэр ажилласан тэмдэглэлээ өнгөрөгч Ням гарагт /2019.06.02/ тус улсын интернэт сайтуудад нийтэлжээ. Уг самушил нь ихэвчлэн барилгын хана нураах, буулгах ажилд зуучилдаг бөгөөд эзэн “А” нь өөрөө энэ чиглэлээр ажиллаж байсан тул ажил олоход дөхөм байдаг аж.

Гэвч тэрээр энэ зуучлалын албаа хөл дээр нь босгохын тулд эхний зургаан сар хэцүү байсан ба үүнийг даван гарахын төлөө жилийн 365 хоногт өдрийн 18-20 цаг ажилласны үр дүнд таван жилийн дараа барилгын ажлын захиалгаа тогтвортой олдог болсон байна. Түүний хувьд хамгийн жаргалтай үе нь захиалсан ажлын байранд ирсэн хүмүүсийн тоо бүрдэх тэр мөч хэмээн онцолжээ.

Өмнөд Солонгосын ажил зуучлагч газрууд ажлын хөлсний 10%-ийг авдаг жишиг тогтсон бөгөөд уг ажил нь өдрийн 120-130 00 вон байдаг юм байна. “А” нь сэтгүүлчээс “Чи намайг ирсэн хүмүүсээ ажилд гаргачихаад, ажилд зуучилсан 10%-иа аваад сэтгэл амар хүссэнээ хийдэг амар ажилтай хүн гэж бодож байна уу? үгүй шүү” гээд, тэрээр өглөө 04:00 цагт гэрээсээ гарч ажил дээрээ ирээд ажлаа хуваарилан 09:00 цагт хүмүүсээ гаргаж дуусгаад, 10:00 цаг гэхэд нэрийн хуудас, танилцуулгаа аваад гудамж, тохой гээд орж болох бүхнээр орж бүгдийг нь тараан, 16:00 цаг гэхэд оффистоо ирдэг гэжээ. Энэ үед ажилд гарсан эхний хүмүүс ирж  тооцоогоо хийнэ, баярласан талархснаа илэрхийлнэ.

Сэтгүүлчийн ажигласнаар уг самушилд ажил хайж ирсэн иргэдийн тал хувь нь солонгосчууд байсан ба үлдсэн тал хувь нь монголчууд байжээ.

“А” хэлэхдээ “…энд байгаа Солонгос хүмүүс байнга хэл ам хийдэг юм. Яагаад гэвэл захиалагч талаас Монгол хүнийг ажиллуулах сонирхол асар их байдаг болохоор түрүүлээд монголчууд ажилд гарахаар эд нар бид эх орондоо байна, биднийг түрүүлж ажилд явуул, тэгэхгүй бол цагаачлалын албанд мэдэгдэнэ гэх мэтээр сүрдүүлдэг юм” гэжээ.

Сэтгүүлч Монгол гэдэг чинь Чингис хааны үр удам мөн биз дээ? гэж асуухад “А” “Тийм ээ тэд мөн. Монголчуудтай хамт ажиллаж үзсэний хувьд хэлэхэд тэд цаанаа л шал өөр хүмүүс. Бие бялдарын хувьд ялгарах юмгүй ч хаанаас нь тэр их хүч гардгийг бүү мэд. Дээрээс нь хурдан шалмаг, авхаалжтай, ямар ч ажлыг яаж хийхээ хэнээр ч заалгахгүй төгс хийдэгт нь захиалагч нар маш их дуртай байдаг юм” хэмээн ярьжээ.

Түүний хэлснээр сүүлийн үед солонгосчууд барилгын хана, тааз нурааж, буулгах нь Монгол хүний ажил мөн гэдгийг хүлээн зөвшөөрснөөр энэ самушилд ирэх Солонгос иргэд багассаар байгаа тухай нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: Mglradio

3 thoughts on ““Захиалагч талаас Монгол хүнийг ажиллуулах сонирхол асар их байдаг”

  1. Skrru 2019-06-08 07:26 at 07:26

    Ene vnen bichjee yg ingedeg gesen kk. Manaihan ene salbar aa atgaj bga ym bil ee kk baharhaj bna

    Хариулах
  2. Mop 2019-06-08 10:31 at 10:31

    сонирхолтой

    Хариулах
  3. хм 2019-06-11 12:15 at 12:15

    Манайхан ч юм нураах сүйтгэх тал дээр цусанд нь байгаа байхөө цагаан хэрмээс авахуулаад л кк

    Хариулах

хм-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн