ӨМӨЗО-ны байгалийн үзэсгэлэнт газруудад аялал жуулчлал өндөр хөгжих болсоноор иргэд нь ядуурлаас ангижирах болжээ. Жуулчид Ордос, Сайншавар Улаанцав зэрэг байгалийн үзэсгэлэнт газарт, тал нутгийн соёлтой танилцахаар жилийн дөрвөн улиралд ирдэг байна. Тэд нутгийн их элсэн цөл, тэдний Үндэсний хуримлах ёслолыг үзэх дуртай аж.
ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын газраас иргэдээ ядуурлаас гаргаж, залуу боловсон хүчнээ нутагтаа эргэн татах зорилгоор аялал жуучлалыг хөгжүүлэх томоохон хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа аж. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сараас “ӨМӨЗО-ны бэлчээрийн мал аж ахуйн бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэн ядуурлыг бууруулах төсөл” хэрэгжүүлжээ.
Өвөрмонголын 57 хошуу нутгийн 250 тосгоны 35 мянга гаруй иргэн газар тариалангаа орхин аялал жуучлалыг түшиглэн өрхийн орлогоо хэд дахин нэмэгдүүлж чадсан байна. Нутгаа орхин өөр газарт ажиллах болсон залуус ч эргэн ирдэг болжээ.
“Хөдөөгийн аялал жуулчлалыг дэмжих, эрүүл хөгжлийг хэрэгжүүлэх төсөл”-ийн хүрээнд цаашид хөдөө нутагт аялал жуулчлалын жишиг тосгон байгуулах, орчин үеийн хөдөө аж ахуйн ферм барих, Үндэсний хэмжээний амралт сувиллын тосгон байгуулах зэрэг аялал жуулчлалыг хөгжлийн шинэ түвшинд хүргэх ажил хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.